Солонгост монгол эмэгтэй амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Солонгост монгол эмэгтэй амиа алдлаа

БНСУ-ын Кёнгнам Гусонгүн дүүрэгт  өнөөдөр орон нутгийн цагаар 11.40 цагт автомашин мөргөлдсний улмаас  “MATIZ” маркийн автомашин жолоодож явсан манай улсын иргэн 24 настай эмэгтэй Б амь насаа алдсан байна. Уг ослыг гаргасан Өмнөд Солонгосын иргэн хөнгөн зэргийн гэмтэл бэртлийн улмаас ойролцоох эмнэлэгт хүргэгджээ. Осолд өртсөн монгол эмэгтэй тус дүүргийн  усан онгоцны үйлдвэрт гэрээгээр ажиллаж байжээ.Одоогоор уг хэргийг Өмнөд Солонгосын  замын цагдаагийн газраас шалгаж, ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж буй гэнэ. Харин талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр Улаанбаатар хот дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд хандан тус улсад зорчих виза яаралтай гаргаж өгөхийг хүсчээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж