
2007 оны сонгуулиар М.Платини 17 жил UEFA-г тэргүүлсэн Шведийн Леннарт Йоханссонг ялж, ерөнхийлөгчийн суудалд суусан бөгөөд өнгөрсөн хугацаанд Европын төдийгүй дэлхийн тавцанд чухал өөрчлөлт, шинэчлэл хийсэн билээ. Тухайлбал, Платинигийн хүчин зүтгэлээр Аваргуудын лигийн сонгон шалгаруулалтад хүчирхэг гүрний багууд хоорондоо таарах болж, улмаар жижиг, хөлбөмбөгийн хөгжлөөр харьцангуй дор багууд хэсгийн шатанд өрсөлдөх боломж нээгдсэн юм. Түүнчлэн 2012 оноос санхүүгийн шударга өрсөлдөөний дүрэм хэрэгжиж эхлэхээс гадна “Евро-2016” тэмцээнд Буурал тивийн 24 баг өрсөлдөх болсон билээ.
С.Цэлмэг