Гэрийн нөхцөлд хийх асаргаа, сувилгааны зөвлөмж:
-Гараа тогтмол сайтар савандаж угаах
-Халуун аарц, хярам, буцалсан ус, сүү, аньс,чацаргана, зэргийг ахиухан уух,
-Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс шөлтэй халуун хоол идэх сармис, сонгино, шинэ ногоо, жимс хэрэглэх.
-Ханиаж, найтаахдаа ам хамараа дарж, таглаж байх
-Дулаан хувцаслах, даарахгүй байх, малгай алчууртай байх, ам хамраа ороож боох.
-1-2 хувийн содын уусмалыг хамрын хөндийд дусаах, хоолой, амны хөндийг өдөрт 5-6 удаа зайлах, халуун уураар утах.
-Гич болон шилмүүстэй халуун ваннд суух (харшилтай бол хэрэггүй)
-Гимнастик, биеийн тамирын хөнгөн дасгал хийх, хөлрөх, дараа нь халуун бүлээн шүршүүрт орж, дулаан хувцаслах
-Халуун бууруулах, булчин болон толгойн өвдөлт намдаах эм, биеийн дархлааг дэмжих бэлдмэлийг эмчийн заавраар уух
-Цэгэн массаж өдөрт 3-6 удаа хийх
-Гэр, байранд чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, хоёр цаг тутамд агааржуулах, ариутгал халдваргүйтгэл хийх, нягтралыг багасгах,
-Шаардлагатай бол сум, өрхийн эмчид хандах буюу ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсаар лавлаж болно.
Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх зөвлөмж:
-Гэртээ чийгтэй, нойтон цэвэрлэгээг өдөрт хоёроос доошгүй удаа хийх.
-Албан байгууллагад өдөрт 2-3 удаа, сургуульд хичээлийн ээлж бүрийн өмнө, нийтийн тээврийн хэрэгсэлд шугамд гарах болон эцсийн буудлаас хөдлөхийн өмнө халдваргүйтгэл хийх.
-Агаарыг халдваргүйтгэх зорилгоор ариутгалын бодисоор норгосон даавуу алчуурыг дулаан үүсгэгчийн орчимд дэлгэж тавих, задгай амтай саванд хлорамины уусмалыг хийж тавих, мананцар үүсгэн цацаж хэрэглэж болно.
-Ариун цэврийн өрөөний хана, шал, суултуур, тосгуур, хогийн савыг өдөрт 2-3 удаа, угаагуур, хаалга, шат, автобусны бариул, лифтын товчлуур зэргийг цаг тутамд халдваргүйтгэлийн уусмалаар арчих шаардлагатай юм байна.
П.Наран