Засаг даргад “хангалттай сайн” гэсэн үнэлгээ өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Засаг даргад “хангалттай сайн” гэсэн үнэлгээ өгчээ

Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчид энэ сарын 24-нд хуралдаж, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2010 оны тайланг хэлэлцээд, эрх үүргийнхээ хүрээнд хөдөө аж ахуй, дэд бүтэц хөгжүүлэх, байгаль орчноо хамгаалах, хүн амд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, соёл, нийгмийн хамгааллын үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, хууль ёсыг бэхжүүлж, нийгмийн дэг журам, аюулгүй байдлыг сайжруулахад онцгой анхаарч ажилласны зэрэгцээ аймгийнхаа эдийн засаг нийгмийн хөгжлийг түргэтгэхийн тулд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Хэнтий аймаг нь Монгол Улсынхаа хэмжээнд аялал жуулчлалын онцгой чухал бүс нутаг гэдгийг дотооддоо төдийгүй гаднын улс орнуудад сурталчлан таниулахад идэвх санаачлагатай ажилласан гэж дүгнэн, хангалттай сайн гэсэн үнэлгээг өгсөн байна. Цаашид засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг улам өргөжүүлэн ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, хийсэн ажлынхаа биелэлтийг иргэдэд сурталчлан, үр дүнг тооцож ажиллахыг даалгалаа.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж