
Өнгөрсөн өвлийг хатуухан давсан Говь-Алтай аймаг өнгөрсөн онд 129.0 мянган мал тоолуулсан ч зуданд 76.0 мянга нь хорогдсон билээ. Тиймээс ес эхлэхтэй зэрэгцэн малгүй болсон зарим малчдаа малжуулах төсөлд хамруулж эхлэв. Одоогийн байдлаар тус аймгийн Жаргалан суманд хамгийн их цас оржээ. Гамшгаар тус сумын Тээл багт 29 өрх огт малгүй болсон юм. Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Дашдорж малжуулах ажлыг эхлүүлж, долоон өрхөд тус бүр 50 мал өгсөн бөгөөд мөн Засгийн газрын тэтгэлгээр 300.0 мянган төгрөгт багтааж дөрвөн өрхөд эргэн төлөгдөх нөхцлөөр 40 мал олгосон байна.Түүнчлэн “Тогтвортой амьжиргаа-II” төслийн хүрээнд Тээл багийн Соёл спортын төвийг 19.2 сая төгрөгөөр тохижуулсан гэнэ.