Жижиг дунд үйлдвэр хөгжих нөхцөл бүрджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Жижиг дунд үйлдвэр хөгжих нөхцөл бүрджээ

Говь-Алтай аймагт өнгөрөгч зунаас эхлээд 24 цагийн эрчим хүчээр хангагддаг болсон сумууд бол Тайшир, Жаргалан. Байнгын эрчим хүчээр хангагддаг болсон болохоор тус Тайшир суманд жижиг дунд үйлдвэр эрчимтэй хөгжиж байгаа аж.
Тус сумынхан хэмжээнд ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй ч малчид мэрийхээрээ мэрийж, зарим хүмүүс фермерийн аж ахуй эрхэлж, сумын төвийнхөн талх, нарийн боовны болон цэвэр усны цех ажиллуулж байна. Саяхан болсон хүн амын тооллогоор Тайширт 414 өрх 1470 хүн тоологдсон бөгөөд “Тогтвортой амьжиргаа-II” төслөөр сумын төвийн гэрэлтүүлэгтэй болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж