Афеллай Барселонд ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Афеллай Барселонд ирлээ

Нидерландын ирээдүй гэгдэж байгаа Ибрахим Афеллай Испанийн Барселон хотын Кэмп Ноу цэнгэлдэхэд ирлээ. Өдгөө 24 настай хагас хамгаалагч “ПСВ Эйндховен” багаас гурван сая еврогоор зарагдаж, “Барса”-гийн гишүүн болж байгаа юм. Гэрээ ёсоор Афеллай 4,5 жилийн хугацаанд “Барселона”-ын төлөө хүчин зүтгэнэ. Тэрбээр Кэмп Ноуд 20 дугаартай тоглох юм. “ПСВ”-д байхдаа 159 тоглолтод оролцож,  36 гоол оруулсан Аффелай 2007 оноос эхлэн шигшээдээ дуудагдсан. Тэрбээр одоогийн байдлаар “Улбар шарууд”-ын өмнөөс 31 тоглолтод хоёр гоол оруулжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж