
“Хувийн бизнес эрхлэгчид түлшийг их хэмжээгээр гадагш худалдаж байгаа цагт түлшний үнийг барих боломжгүй юм” гэж Боливын Дэд Ерөнхийлөгч Альваро Гарсиа Линера мэдэгдсэн байна. Ноён Гарсиа нэмж хэлэхдээ “Бид түлшний үнийг олон улсын жишигт нийцүүлж байна. Төрөөс жил бүр 380 сая ам.долларын татаасыг түлшний салбарт зарцуулдаг. Бид дизель түлшийг үнэтэй худалдан авч, хямд борлуулдаг тул цаашид ийм хэмжээний мөнгийг төрөөс гаргах боломжгүй. Түүнчлэн түлш эрчим хүчний компаниудын нефтийн үйлдвэрлэл, дизель түлш болон бензиний импортыг нэмэгдүүлэхийн тулд түлшний үнийг өсгөхөөс өөр замгүй” гэжээ. Октан багатай бензиний үнийг 73 хувиар харин дизель түлшний үнийг 83 хувиар тус тус нэмэгдүүлэх юм байна.
Б.Энхцэцэг