Кот Д’Ивуарт бослого гаргахыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Кот Д’Ивуарт бослого гаргахыг уриаллаа

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс болж Африкийн Кот Д’Ивуарт үймээн самуун газар авч байгаа билээ. Сонгуульд ялалт байгуулсан ч суудалдаа сууж чадахгүй байгаа Алассане Оуаттара олон нийтийг хамарсан бослого зохион байгуулахыг уриалсан байна. Огцрохыг зөвшөөрөхгүй байгаа Лорент Гбагбо сонгуулийн дүнг зөв байсан гээд олон улсын төлөөлөгчдийг саналын хуудсыг тоолохыг зөвлөж байгаа юм. Харин Оуаттараг олон улсын зүгээс ялагч хэмээн нэрлэж байгаа юм. Түүний хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр даваа гаригаас эхлэн энэ жагсаал орон даяар гарах аж.

НҮБ, Европын холбоо, АНУ, Баруун Африкийн бүсийн нийгэмлэг болон Африкийн холбоо бүгд арваннэгдүгээр сарын 28-нд болсон сонгуульд Оуаттара ялсан хэмээн хэлж байгаа юм. Өнөөгийн ерөнхийлөгч Лоран Гбагбо ба сөрөг хүчний лидер  Аласан Уаттара хоёр ерөнхийлөгчийн сонгуулийн ялагчаар өөрсдийгөө зарласны дараа Кот-Д’Ивуар салан бутрахад хүрээд байгаа энэ үед Европын холбоо саяхны сонгуулиар зэрэгцээ хоёр засаглал тогтсон Кот-д"Ивуарт хориг арга хэмжээ авна гэж сануулсан тухай Agence France-Presse мэдээлж байсан. Түүнчлэн үймээн самуунаас болж НҮБ тус улсад алба хашиж буй энхийг сахиулагчдын арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болж буй албаны хугацааг зургадугаар сарын 30 хүртэл сунгах шийдвэр гаргажээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж