“Алтан сарнай” ёслол 31-нд болно

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

“Алтан сарнай” ёслол 31-нд болно

Улс
төрийн намууд болон тэдгээрийн дэргэдэх байгууллагууд шинэ жилийн
ёслолын үйл ажиллагаагаа тэмдэглэж эхэлсэн байна. Энэ сарын 22 нд
Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллага болох АЗХ-ны шинэ
жилийн арга хэмжээ болж өнгөрчээ. Энэ жил АЗХ-ны 10 жилийн ойн баяр
тохиож байгаа учир нэлээд өргөн хүрээнд шинэ жилээ тэмдэглэж, ажил
үйлсээ дүгнэсэн байна. Харин Ардчилсан намын ҮЗХ-ныхон шинэ жилээ энэ
сарын 28-нд  тэмдэглэх бололтой. 

МАН-ын шинэ жилийн баяр 
арванхоёрдугаар сарын 28-нд болох бол МАН-ын залуучуудын байгууллага
болох МАСЗХ-ны “Алтан сарнай” шинэ жилийн ёслолын  үйл ажиллагааг энэ
сарын 31-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж