
Хоёр бүлэг 11 үзэгдэлтэй энэ дуурийн 210 жилийн ой давхар тохиож байгаа тул сонгодог урлагийнхан "Увдист лимбэ"-ийг сонгосон ажээ.
Тус дуурийг анх 1791 оны есдүгээр сарын 30-нд Вена хотын “Ауф дер Виден” театрт тавьж байжээ. Харин манай дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа 1993 оны нэгдүгээр сарын 16-нд анх тоглосон юм байна.
Дашрамд дуулгахад, суут хөгжмийн зохиолч А.Моцарт амьдралынхаа турш 22 дуурь бичсэн бөгөөд түүний хамгийн сүүлчийн бүтээл "Увдист лимбэ" юм. Энэ удаад манай дуурийн тайзнаа “Увдист лимбэ”-ийг Германы удирдаач ирж удирдах юм байна.
Г.Даша