
Дэниел Крейг таван жил хамтдаа байсан найз бүсгүй Сацуки Митчеллээс энэ оны эхээр салсан ба Хооливуудын хамгийн сайхан ганц бие залуугаар тодроод байгаа юм. Харин жүжигчин Рэйчел Вайс энэ жил дэлгэцэнд гарч шуугиан тариад байгаа “Хар хун” киноны найруулагч Даррен Аронофскигээс мөн л энэ жил сүр дуулиантай салсан юм.
Хосууд гэрлээд есөн жил болсон ба дөрвөн настай Генри Шанс хэмээх хүүтэй. Хосуудын салсан шалтгааныг нөхөр Даррен Аронофски өөр бүсгүйтэй янаг амрагийн холбоотой болсноос үүдсэн хэмээн мэдээлж байсан юм.
Ийнхүү энэ онд ганц бие болсон хоёр нэртэй жүжигчин Холливуудын сайхан хосын тоог нэгээр нэмж байна.
Н.Наран