Рио Тинто Орост алмаз олборлоно

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Рио Тинто Орост алмаз олборлоно

Уул уурхайн салбарт тэргүүлэгч “Рио Тинто” компани ОХУ-ын төрийн өмчит “Алроса” компанитай хэлэлцээр хийж байна. Алмаз эрдэнийн олборлолт эрхэлдэг “Алроса” компанийн СеверАлмаз төслийнх нь 49 хувийн хувьцааг худалдан авахаар “Рио Тинто” компани 400 сая ам.доллар орчмыг санал болгож байгаа аж. Худалдан авалт амжилттай болсон тохиолдолд “Рио Тинто” компани 135 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, уурхайг бүх хүчин чадлаар нь ажиллуулснаар 2015 он гэхэд хоёр сая карат алмаз олборлох юм.

Энэ оны эхний хагас жилд “Рио Тинто” 7,3 тэрбум ам.долларын ашиг олсон байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж