АНУ-ын хэрэглэгчдийн зарцуулалт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

АНУ-ын хэрэглэгчдийн зарцуулалт нэмэгджээ

Арваннэгдүгээр сард АНУ-ын хэрэглэгчдийн зарцуулалт дахин нэмэгджээ. Ингэснээр эдийн засаг дахь мөнгөний эргэлтийн 70 хувийг бүрдүүлдэг энэ үзүүлэлт тав дахь сардаа дараалан өсч байгаа юм. Худалдааны яамны мэдээлснээр зарцуулалт өмнөх сарынхтай харьцуулахад 0,4 хувиар өссөн байна. Харин хэрэглэгчдийн орлого 0.3 хувиар нэмэгджээ.

Түүнчлэн орон сууцны зах зээл сэргэж, шинээр байр авагчдын тоо 5.5 хувиар нэмэгдсэн байна. Тухайн сард нийт 290 мянган байр зарагдсан нь шинжээчдийн тооцоолж байснаас ялимгүй бага байгаа юм. Хэдийгээр орон сууцны борлуулалт аравдугаар сарынхаас өссөн ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар бага байна. Яамны мэдээлснээр шинэ захиалгын хэмжээ 2,4 хувийн өсөлттэй байв.

“Арав болон арваннэгдүгээр сард хэрэглэгчдийн зарцуулалт нэмэгдэж байгаа нь АНУ-ын эдийн засгийн сэргэлт дөрөвдүгээр улиралд сайн байгааг харуулж байна” хэмээн орлогч төрийн найрийн бичгийн дарга Ребекка Бланк хэлэв.

Лхагва гаригт гарсан тайланд дурдсанаар АНУ-ын эдийн засаг гуравдугаар улиралд 2,6 хувиар өссөн байгаа юм. Гэвч ажилгүйдлийн төвшин 9,8 хувиар өсч байгаа билээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж