Монгол Улсын хэмжээнд 300 гаруй аж ахуй нэгж, хувь хүн цонх хаалга үйлдвэрлэдэг гэсэн статистик тоо бий. Гэвч ихэнх нь чанар стандартын шаардлага хангахгүй цонх хаалга үйлдвэрлэдэг байна. Чанарын гомдол гаргасан цонхонд үзлэг хийж дүгнэлт гаргахад мөрдөх стандартгүйгээс чанартай эсэхийг шалгаж, шийдэвэрлэхэд хүндрэлтэй үе байсан. Тиймээс Монголын цонх, хаалга үйлдвэрлэгчдийн холбооны санаачлага, санхүүжилтээр голлох хэд хэдэн стандартуудыг боловсруулж батлуулан, 2008 оноос мөрдөж эхэлсэн аж.
Энэхүү стандартын хэрэгжилт ямар шатанд байгааг шалгажээ. Шалгалталтанд шинээр баригдаж буй 85 барилга, 65 орчим цонхны үйлдвэр хамрагдсан аж. Тэгэхэд 80 хувь нь стандартын шаардлага хангахгүй дүгнэлттэй гарсан байна. “Энэ нь бүтээгдэхүүний чанар, технологи, стандартын мөрдөлтөд тавих хяналт тун хангалтгүй байгааг харуулж байна. Шинээр баригдаж байгаа барилгуудад тавигдаж буй цонх хаалганы 30-40 хувь БНХАУ-ын Эрээн хотоос орж ирсэн бэлэн цонх хаалга эзлэж байна. Тиймээс бид Эрээн хотын гудамжинд үйлдвэрлэгдэж байгаа цонхны үйлдвэрлэлийн технологи болон хуурамч материалаас салах цаг нь болсон” гэж Монголын цонх, хаалга үйлдвэрлэгчдийн холбооныхон мэдэгдлээ.

Б.Анхаа