Их Британийн эрчүүд 7,7 кг таргалжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Их Британийн эрчүүд 7,7 кг таргалжээ

Их Британийн эрчүүдийн жин 15 жилийн дотор 7,7 килограмаар нэмэгдсэн тухай Оксфордын их сургуулийн судалгаа харуулсан байна. Тэд калори ихтэй хүнс илүүтэй хэрэглэж, биеийн тамирын дасгал хийх нь багассанаас ийнхүү жин нэмжээ. Харин эмэгтэйчүүдийн жин 5,4 килограмаар нэмэгдсэн байна. Судалгааг Их Британийн зүрхний нийгэмлэг хийсэн бөгөөд 1986-2000 оны хугацаанд иргэдийн хүнсний хэрэглээ болон биеийн жинг харьцуулсан байна.

Жингийн илүүдэлтэй хүмүүс зүрхний өвчин тусах магадлал өндөртэй байдаг. Харин сүүлийн 20 жилийн турш илүүдэл жинтэй иргэдийн тоо улам бүр нэмэгдэж байгаа юм. 2008 оны байдлаар Английн нийт эрчүүдийн 25 хувь нь илүүдэл жинтэй байсан байна. Харин энэ тоо 1986 онд ердөө долоон хувь байсан юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж