Байнгын хороодын дарга нарыг он гаргаад шийднэ

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Байнгын хороодын дарга нарыг он гаргаад шийднэ

УИХ-ын байнгын хороодын дарга нарыг жил жилийн шинэ оны баярын өмнө шинэчлэн сонгодог. МАХН-ын бүлгийнхэн өөрийн харьяа дөрвөн байнгын хорооны даргыг өнгөрсөн долоо хоногт тодрулсан. Харин Ардчилсан намынхан харьяа гурван байнгын хорооны даргыг энэ долоо хоногт тодруулна гэж байсан юм. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг гол болгон хэлэлцэх учиртай байв. Гэвч хэлэлцсэнгүй. Учрыг тодруулбал, бүлгийн гишүүдийн ирц тааруу байгаа гэдэг шалтгаанаар 2011 оны эхний долоо хоногт Аюулгүй байдал, гадаад бодлого, Хүнс, хөдөө аж ахуй, Эдийн засгийн байнгын хороодын дарга нарын сонгуулийг хийхээр Ардчилсан намынхан шийдсэн аж.

Эрхэм гишүүн Я.Батсуурь, Р.Амаржаргал, Д.Зоригт, Г.Баярсайхан, Д.Одхүү, Д.Ганхуяг, Н.Батбаяр, П.Алтангэрэл, Э.Бат-Үүл нар байнгын хорооны даргад өрсөлдөх гэж буй талаар мөн дуулдаж байгаа юм.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж