Мадонна Британийн хэвлэлийн гол баатар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Мадонна Британийн хэвлэлийн гол баатар болжээ

Мадонна. Фото: AFP   
    
Дуучин Мадонна “тэг жилүүд” гэгдэх 2000 – 2010 онууд Британийн хэвлэлээр хамгийн их дурьдагдсан хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж байна. Мадонна энэ хугацаанд хэвлэлээр 46017 удаа дурсагдсан байлаа гэж The Daily Mirror сонинд өгүүлжээ.
Сонирхолтой нь нэг ба хоёрдугаар байрны хоорондын ялгаа 15 мянга болжээ. Өнгөрсөн жилд поп одыг Их Британийн хэвлэлийн хатан хаан гэж нэрлэсэн байлаа.
“Тэгүүдийн” чансааны хоёрдугаарт "X Factor" телешоугийн хөтлөгч  Саймон Коуэлл орсон байв. Тэрээр 2000-2009 онуудын ес дэх хүн байлаа. Гуравт Робби Уильямс нэрлэгджээ.

ТОП-10:
Мадонна (46017)
Саймон Коуэлл (29888)
Робби Уильямс (28563)
Кейт Мосс (28056)
Бритни Спирс (27588)
Виктория Бекхэм (25833)
Дэвид Бекхэм (24953)
Майкл Джексон (24688)
Пол Маккартни (21556)
Кайли Миноуг (19694).

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж