
Украины Дотоод хэргийн сайд асан Юрий Луценког Аюулгүй байдлын албаны ажилтнууд баривчилсан тухай улстөрчийн хэвлэлийн төлөөлөгч Инна Кисиль мэдэгдсэн байна. Түүнийг гэрийнхээ ойролцоо нохойгоо гаргаж явахад ньУкраины аюулгүйн албаны “Альфа” бүлгийн 11 ажилтан ирэн баривчлаад авч явжээ. Түүний Аюулгүйн албаны урьдчилан хорих төвд хорьж байгаа гэнэ. Луценког баривчлахад прокурорын төлөөлөгч байлцжээ.
Юрий Луценкод эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өнгөрсөн аравдугаар сард мэдэгдсэн ба түүнийг “албан тушаалаа ашиглан төрийн өмч завшсан” гэж буруутгасан байв. Мөрдөн байцаалтын явцад Луценко нэг байрыг яамны ажилтан Леонид Приступлюк гэдэгт бэлэглэжээ. Луценко өөрт нь эрүү үүсгэснийг сөрөг хүчний үйл ажиллагаатай холбоотой гаргасан гэж үзэж байна. Тэрээр 2005-2010 онуудад Дотоод хэргийн сайд байсан ба Юлия Тимошенкогийн хамтран зүтгэгч юм. Тэрээр Украины ерөнхийлөгч асан Виктор Ющенког хордуулсан гэх хэргийг түүнд нялах гэж байгаа тухай мэдэгдэж байсан юм.
Виктор Янукович ерөнхийлөгч болсны дараа Тимошенкогийн хамтран зүтгэгч нарт хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байв. Албан тушаалаа уруулан ашигласан хэргээр Хүрээлэн буй орчны экс сайд Георгий Филипчук, Эдийн засгийн сайд асан Богдан Данилишин нарыг эрүүгийн хариуцлагад татжээ. Юлия Тимошенкод 480 сая еврог зориулалтаар бус ашигласан гэж ял тулгаад байгаа.
Ш.Мягмар