Лалын найман дайчинг устгав

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Лалын найман дайчинг устгав

Энэ сарын 26 өдөр бүлэг лалын дайчдыг бүслэн хаасан байрнаас зургаан тэсрэх төхөөрөмжийг олсон байна. Үндэсний террорын эсрэг хороо энэ тухай мэдэгдсэн байв.

Эдгээр тэсрэх төхөөрөмжүүд хэрэглэхэд бэлтгэгдэн алсын зайнаас удирдахад бэлэн болгосон байжээ. Мөн тэндээс Калашниковын автоматууд ба гар бууг тэдний сум хэрэгслийн хамт олжээ. Махачкала хотын нэгэн байранд 26-ний өдрийн үдээр хэсэг террористуудыг бүслэн авсан байлаа.

Байрны оршин суугчдийг  нүүлгэсний дараа ажиллагааны идэвхтэй үеийг явуулан найман дайчинг устгажээ. Тэдний дунд Макачкалагийн “амир” гэгч Магомед Шейхов устгадсан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж