МХАХ-ны тэргүүн Л.Болд тамирчдаа шагналаа

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

МХАХ-ны тэргүүн Л.Болд тамирчдаа шагналаа

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2010” наадмын холбооны шилдэг ерөнхийлөгчөөр тодорсон УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд өчигдөр ахмад тамирчдыг хүлээн авч, уулзан гарын бэлгээ гардууллаа. Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо энэ сарын 6-12-ны өдрүүдэд болсон Азийн мастеруудын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдыг шинэ оны өмнө холбооны ерөнхийлөгч нь хүлээн авч, уулзсан нь энэ юм. Тус тэмцээнд манай улсаас 35-74 насны 14 ахмад тамирчин найман насны ангилалд хөнгөн атлетикийн 15 төрөлд өрсөлдөж, нийт 21 медаль хүртсэн билээ. Түүнчлэн тэмцээний үеэр 70-74 насны эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Т.Цэрэндолгор жад шидэлтийн төрөлд Ази тивийн рекордыг шинэчлэн тогтоож, Монголын хөнгөн атлетикийн спортын түүхэнд шинэ хуудас нэмсэн билээ.

Дашрамд дурдахад, 2010 онд амжилт арвинтай байгаа Монголын хөнгөн атлетикийн холбооны 50 жилийн ой энэ онд тохиож буй.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж