Солиотой витамин | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

Солиотой витамин

Драмын театр энэ удаад үзэгчдэд солиотой витамин бэлджээ. Ёстой жинхэнэ солиотой. Энэ хачин жигтэй амин дэм бол мэдээж Оросын нэрт жүжгийн зохиолч Владимир Красногоровын “Любовь до потери памяти” жүжиг. Үүнийг манай театрынхан “Солиотой” жүжиг гэж нэрлэсэн. Оновчтой нэр. Ердөө тавхан орой тоглогдох энэ жүжгийг өчигдөр амжиж үзлээ. Аз болоход танд ч бас солиоруулдаг амин дэмийг хүртэх боломж байна. Өнөөдөр сүүлчийн тоглолт.
Театрт очихоос өмнө телевизүүдээр цацагдаад байсан “Би солиотой секс хиймээр байна”, “Би солиортлоо дурламаар байна”, “Би солиотой удирдаач болмоор байна” гэсэн рекламыг үзээд битүүхэндээ юун тухай жүжиг юм бол гэж гайхаж л байлаа… Үнэндээ тэр секс, удирдаач, дуулах энэ тэртэй ямар ч холбоогүй. Угаасаа солиотой жүжиг болохоор реклам нь ч хүртэл солиотой байсан юм байна гээд л ойлгочиход болох юм байналээ. Ч.Түвшин найруулагчийн тавилтаар тоглогдсон уг жүжиг таван гол дүртэй. Тавуулаа солиотой нөхдүүд. Хоёр эмэгтэй, гурван эрэгтэй.
Өдгөө 66 настай Оросын орчин үеийн жүжгийн нэрт зохиолч Владимир Красногоров үзэгчдийн сэтгэл санааг шууд эзэмдэж чаддагаараа гаргууд нэгэн гэгддэг аж. Тийм ч болохоор жирийн, тайван нөхцөл байдлаар эхэлсэн жүжиг ой санамжаа алдсан өвчтөн эмчийн өрөөнд орж ирсэн мөчөөс л бараг хамгийн “детектив” түүх болон хувирсан. Энэ үеэс  
…Ой санамжаа алдсан нэгэн эр хотынхоо хамгийн алдартай нэгэн сэтгэл мэдрэлийн эмчид хандана. Тэр өөрийнхөө нэрийг ч санахгүй. Өвчтөний хүрэмний халааснаас Марина гээд утасны дугаар бичсэн цаас гаргаж аваад энэ хэн болохыг асуухад өнөөх эр “Миний эхнэр” гэж хэлдэг. Ингээд эмч түүний эхнэр рүү нь утасдаж байж нэр, усыг нь мэдэж авна. Эмчийн хүсэлтээр төд удалгүй өвчтөний эхнэр гэх Марина хүрч ирэв. Дурламтгай эмч харилцуурын цаанаас өвчтөний эхнэрт сэм сэтгэл алдардаг. Түүний дуу хоолой эмчийг ховсдож байв. Төд удалгүй аальгүй, сээтэгнүүр Марина бүсгүй эмч дээр орж ирмэгцээ, нөхрийнхөө өвчний түүх намтрыг товч, тодорхой яриад хоёр жилийн өмнөөс ой санамжаа алдаж эхэлсэн тухай хэлдэг. Марина эмчийг хэзээний таньдаг мэт аяглахад гайхсан эмч учир явдлыг асууна. Тэгэхэд Марина “Та чинь арай ч дээ. Арай намайг мартлаа гэж үү дээ? Та миний нөхрийг бүтэн хоёр жил эмчилж байна шүү дээ” гэж тунирхаж гомдоллоно. Эмч ааль ялдам, үзэсгэлэнтэй Маринад улам бүр сэтгэл татагдаж, түүнийг гомдоохыг үл хүснэ. Тэд бие биедээ сээтэгнэж, оройн хоол хамт идэхээр болдог. Харин Марина бүсгүй эмчээс нөхөртөө ой санамжаа алддаг гэсэн эмчийн магадлагаа авах хэрэгтэйгээ хэлж байв. Ингээд бүсгүй гэр лүүгээ харьж, эмчид зориулж гоёлын даашинзаа өмсч ирэхээр явна. Энэ хооронд бүр ч хачирхалтай зүйл болж, огт өөр эмэгтэй түрүүний өвчтөний эхнэр хэмээн орж ирнэ. Яхир хатуу зантай, хуучинсаг үзэлтэйгээ ижил консерватив маягаар хувцасласан хуульч эмэгтэй Жанна өнөөх ой санамжаа алддаг нөхрөө дагуулан эмч дээр орж ирлээ. Эмч гайхаж балмагдан, бүр учраа олохоо болино. Итгэхгүй байсан учраас бүсгүйн биеийн байцаалтыг үзэхэд яах аргагүй түүний эхнэр мөн байв. Ингээд эмч Маринаг худлаа хэлж гэж боддог. Жанна эмчээс нөхрийнхөө магадлагааг нэхнэ. Эмч түүний нөхрийг өнөөдөр л анх удаа үзсэн гэдгээ хэлэхэд Жанна уурлаж, татвараас зайлсхийхийн тулд өвчтөнүүдийнхээ нэр болон оношийг бичиж тэмдэглэдэггүйг чинь татварын газарт мэдэгдэж хуулиар шийтгүүлнэ хэмээн айлгадаг. Жанна эмч дээр үдээс хойш ирж, магадлагаагаа авна гээд гарч одно.
Сүүлдээ эмч хүртэл өөрийгөө ой тогтоолтоо алдаж, солиорч гэж бодоход хүрнэ. Жүжгийн төгсгөлд бүх учиг тайлагдаж, Марина өнөөх өвчтөний эгч, харин Жанна жинхэнэ эхнэр гэдэг нь мэдэгдэх болно. Харин ой тогтоолтоо алддаг гэх өвчтөн огтоос худлаа жүжиглэж байсныг эмч мэднэ. Тэр казино тоглож, их хэмжээний мөнгө алдаж, амьдрал ахуйгаа үрэн таран хийсэн өөдгүй нэгэн.
Казинод хоёр сая долларын өрөнд орсон залуу банкны ажилтан эгчийгээ ажлаасаа мөнгө зээлж өгөхийг хүснэ. Хэрвээ тэгвэл тэр мөнгийг хоёр дахин өсгөөд өрөө дарж, сайхан амьдрана гэж эхнэр, эгч хоёроо хуурч дөнгөдөг. Ингээд ч нэмэргүй. Тэр бүх мөнгөө дахин алдаж, эгчийгээ хүнд байдалд оруулдаг. Ийм учраас тэд энэ солиотой жүжгийг зохиож, эмчийн магадлагааг хүссэн нь энэ. Тэр СОЛИОТОЙ магадлагаа л тэднийг аварч чадна…

Жүжгийн эхлэл хэсгээс төгсөх хүртэл үзэгчид тэр чигээрээ солиорлын байдалд байлаа. Гэхдээ гоё СОЛИОРОЛ. Сэтгэл дэнсэлгэж, цөс хөөргөсөн энэ солиотой жүжгийг үзсэн нь сайн хэрэг болсон. Өнөөдөр сүүлчийн тоглолт шүү. Солиормоор байвал театрт очоорой.

Ж.Индра

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-04-04 202.170.69.67

ertertertertr

Avatar

Зочин 2010-04-04 124.158.71.241

СОЛИОТОЙ ЖҮЖИГ -ийн сурталчилгааны тухай Урнаа гэж балай хүүхэн бэлгийн чадваргүй болчихсон хэдэн з**х*й хүүхнүүдийн мөрөөдөл л байна удахгүй жинхэнэ амьдрал дээр төрсөн охидууд нь ээжийгээ дуурайгаад галзууртлаа сексдэх бацаанууд байна уу гээд эхлэх юм байна л даа Эд нарын нөхрүүд нь гэж бэлгийн чадваргүй цэнхэрүүд байдаг догоо

Avatar

Зочин 2010-04-04 124.158.86.215

hehe goyo yum shig baina yasan tsuukhun khonog togloj baigaa yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж