9 сараас эхлэн худалдаанд гарсан Need For Speed World тоглоомд албан
ёсоор бүртгүүлсэн, идэвхтэй тоглогчдын тоо 2 саяд хүрчээ. Худалдаанд ч
гэж, Level ахих горимтой уг тоглоомын хувьд эхний 10 level ахих хүртэл
үнэгүй тоглож болно. Хэрвээ 10-аас дээш level-тэй болъё гэвэл харин
төлбөр төлөх хэрэгтэй болдог. Гэхдээ төлбөр төлөхгүйгээр тоглоод ч байж
бас болно. Уг тоглоомд идэвхтэй, эсвэл зүгээр нээгээд орхисон гэх мэт
нийт бүртгүүлсэн хүний тоо нь нийтдээ 3 сая болоод байгаа юм байна.
Бүтэн
2 сая тоглогчтой уг ертөнцөд та ч мөн өөрөө ороод хүссэн хүнтэйгээ
уралдаж, эсвэл зүгээр л машинтайгаа давхиж болно. Уг тоглоомыг тоглохыг
хүсвэл EA-ийн сайтаас инсталлыг нь татаж суулгаад, сайтад нь
бүртгүүлээд, нэр нууц үгээрээ програмаа эхлүүлэхэд л болно.
Эх сурвалж: “Компьютер таймс”