Цахим
ертєнцийн акул "Yahoo" компанид урилгаар ажиллаж, дэлхийн график
дизайнеруудын тэмцээнд тvрvvлсэн монгол залуу Ч.Ганболдтой ярилцлаа.-Та
Америкт очоод удаж байна уу?
-Ирснээсээ хойш 11 жил болж байна.
-Олон жил болж шvv. Энэ хугацаанд Монголдоо хэдэн удаа ирсэн бэ?
-Эхний 4-5 жипдээ хоёр, гурав очдог байсан. 2004 оноос хойш очиж хэсэг
амьдарсан. Тэгээд Америкт буцаж ирээд єнгєрсєн жилийн наймдугаар сар
Монголдоо оччихоод ирлээ. Монгол маань их єєрчлєгдсєн, сайхан болж.
Ялангуяа техник тєхєєрємж, онлайн, мэдээллийн технологи их хєгжсєн
байна. Хvмvvсийн хэрэглээ ч эрс єєрчлєгдсєн байна лээ.
-Та хэдэн настай вэ?
-31-тэй.
-Монголд байхдаа юу хийдэг байв. Анх ямар шугамаар Америкт очсон юм бэ?
-Би Дvрслэх урлагийн дээд сургуульд график дизайнерээр, СУИС-д хувцас
дизайнерээр суралцаж байсан. Мэргэжлийнхээ дагуу суралцахаар ирээд
"Cuyahoga falls""-ийн урлаг, дизайны сургуулийг тєгссєн. Дараа нь "Kent
State""-ийн их сургуульд компьютер график дизайн болон 3D animator
инженерээр сурч 2006 онд тєгссєн.
-Оюутан байхдаа сургуулийнхаа нэрэмжит тэмцээнд хоёр ч удаа тvрvvлсэн гэж дуулсан…?
-Энд жил болгон 3D-ийн animator-уудын сургуулиудын дунд тэмцээн болдог
юм. Ийм тэмцээнд хоёр жил дараалан тvрvvлсэн. Бас хэд хэдэн тэмцээнд
оролцож, тэргvvн байр, тусгай байрт шалгарч байлаа.
-Та хэзээнээс график сонирхож эхэлсэн бэ. Анх сонирхож эхэлж байхад
компьютерийн хvчин чадал хvрэлцэхгvй ч юм уу хvндрэлтэй зvйл олон
тохиолддог байсан байх даа?
-Дvрслэх урлагийн дээд сургуульд сурч байхдаа л график дизайны талаар
сонирхож эхэлсэн. Анх vсгийн урлаг гэж хичээлийг Машбат багшаар
заалгасан. Тухайн vед компьютерээр график дизайн хийнэ гэж ойлголт бараг
байдаггvй байлаа. Бvх л дизайн чимэглэлийг гараар зурж хийдэг байсан.
-Дэлхийн дизайнеруудын тэмцээнд оролцохын тулд та хэр бэлдсэн бэ?
-Урьд нь хэд хэдэн тэмцээнд орж байсан болохоор миний нэр энд тэнд
дизайнеруудын жагсаалтад орсон юм шиг байгаа юм. Тэрний дагуу тэмцээнд
оролцох урилга ирсэн.
-Тvрvvлсэн бvтээлээрээ та юу илэрхийлэхийг зорьсон бэ?
-Америкт дэлхийн дулаарлын талаар ид яригдаж байна. Эндээс сэдэвлэж
зургаа хийсэн. Хvн тєрєлхтєн мєнгєнєєс болж байгалиа хайрлахгvй байгаа
гэсэн утгыг л илэрхийлэхийг оролдсон юм.
-Нэг зураг бvтээхэд бас чамгvй хугацаа зарцуулдаг байх…?
-Тийм шvv. Гэхдээ хамгийн гол нь санаа. Зургаа хийж эхлэхээс ємнє яг
ямар санаа, єгvvлэмжтэй байх вэ гэдгээ их боддог. Ер нь хийхээсээ бодох
нь илvv цаг авдаг.
-Гэр бvлийн тань хvн энэ тэмцээний бас нэг тєрєлд тvрvvлсэн байсан.
Эхнэр, нєхєр хоёр хоёулаа дэлхийн хэмжээний том тэмцээнд тvрvvлнэ гэдэг
бахархмаар амжилт. Гэр бvлээ танилцуулахгvй юу?
-Эхнэрийг маань Гомбожавын Дариа гэдэг. Бас дизайнер 3D аниматор
мэргэжилтэй. Бид СУИС-д байхдаа танилцсан юм. Дариа маань хоёрдугаар
курсээсээ Бээжингийн Уран зургийн их сургуульд хятад зургийн ангид
суралцаж тєгссєн.
-Хvvхэдтэй юу?
-Хvvхэдтэй болж амжаагvй л байна.
-Та хоёр "Yahoo"-д хамт ажилладаг гэсэн. Тэнд ажиллаад удаж байна уу?
-"Yahoo"-д ороод гурван жил болж байна. Бид Реклам сурталчилгааны албанд
нь ажилладаг юм. Хєдєлгєєнт баннер сурталчилгаа хийдэг гэж ойлгож
болно.
-Дэлхийд алдартай ийм том компанийн босго єндєр байлгvй. Ямар шалгуураар орж байв?
-Америкт дизайнеруудын холбоо гэж хэлж болох нийгэмлэг, групп олон
байдаг. Би эндхийн "Digital Day Greative" группт аниматороор ажиллаж
байсан юм. Тэр групп маань "CNN", "CNBC" зэрэг олон мэдээллийн
компаниудын реклам сурталчилгааг хийдэг байлаа. Мєн хvнсний том сvлжээ
болох "SMACKER"S", "Pillsbury", "JIF" гэх мэт компаниудын рекламууд нь
"Yahoo""-дтавигддаг байсан. Тэгээд л "Yahoo"-гийн сурталчилгааны
албаныхан ажиллаач гэсэн хvсэлт ирvvлсэн.
-Харин эхнэр чинь яаж орсон юм бэ?
-Дариа маань 2004 онд Бээжинд сургуулиа тєгсєж ирээд бас "Kent
State""-ийн их сургуулийг тєгссєн. Тэнд сурч байхдаа "Vera Wang""-ийн
"Bridle Luxe""-д туслах дизайнерээр ажиллаж байсан юм. Тэнд хэдэн cap
ажилласны дараа миний ажиллаж байсан "Digital Day Greative""-д график
дизайнерээр ажилд орсон. Тэгээд л тэнд ажиллаж байхад "Yahoo"-гоос санал
тавиад хамтдаа орсон.
-"Yahoo"-д монголчууд олон ажилладаг уу?
-Нэлээн олон байдаг гэж сонссон.
-Та мэдэхгvй юм уу?
-"Yahoo"-ийн тєв оффист Мягмарын Сувдмаа гэж их чадварлаг программист
монгол бvсгvй ажилладаг. Мєн зєвхєн Америкт гэхгvй бас дэлхийн олон
салбарт нь манай монгол залуучууд ажилладаг.
-Харин гадаадууд хэр олон байдаг юм бол?
-Тэр талаар сайн хэлж мэдэхгvй байна. Бvгд л америк гэсэн боловч гадны хvмvvс их харагддаг.
-Ажлын цаг нь хэр вэ. Ачаалал их vv?
-Янз янз даа. Хийж байгаа ажлаас хамаарна.
-Ажлын найман цагтай биш юм уу?
-Тийм ээ. Ачаалал ихтэй vед илvv цагаар аҗиллана
-Нууц биш бол сарын цалин дунджаар хэд вэ?
-Ер нь боломжийн. Гэхдээ бид чинь татвар, єртєг єндєртэй газар ажиллаж
амьдарч байгааг мэднэ дээ. Би ажлынхаа хажуугаар вэб дизайн болон
график, номын хавтас чимэглэлийн ажил хийдэг.
-Тийм байсан. Монголын тvvхээр бичсэн америк зохиолчийн номын дизайныг хийсэн байсныг тань харсан…?
-Том Шенли гэж Америк зохиолч Чингис хааны амьдрал, тvvхийн тухай ном
бичиж, єнгєрсєн дєрєвдvгээр сард хэвлvvлсэн юм. Энэ номын дизайн дээр
ажилласан. Тэр Монголын тvvхээр дагнаж ном бичсэн учраас намайг монгол
хvн гээд дизайнаа хийлгэх санал тавьсан.
-Америкт байгаа монголчуудын олонх нь хар бор ажил хийцгээдэг. Гэхдээ
тань шиг том компанид америкчуудын амьдарч, ажилладаг хvмvvс олон
байдаг уу?
-Тэгэлгvй яахав. Монголчууд маань чадвартай шvv. Ер нь аль ч салбарт,
хэнээс ч дутахгvй єрсєлдєж, амьдарч байна. Нэг vеэ бодвол Америкт байгаа
манайхны ахуй амьдрал ч их єєр болсон. Тэнд бизнес хийдэг монголчуудаас
хамтарч ажиллах, реклам сурталчилгаа, вэб дизайн, график хийлгэх ажлын
санал их ирдэг. Ер нь бид хаана ч явсан юманд хурдан дасан зохицож
чаддаг юм шиг байгаа юм. Амжилт гаргаад эх орныхоо нэрийг хvний зэрэгтэй
авч яваа залуучууддаа их баярлаж, тэднээрээ бахархдаг.
-Ингэхэд та хоёр Монголдоо ирж амьдрах уу. Нэгэнт тэндээ тогтсон
ажилтай болчихсон гээд шингэчихгvй биз дээ. Цаашдын амьдралын тань
зорилго…?
-Мэдээж очилгvй яахав. Эндээ сурч мэдсэн зvйлээ эх орондоо хэрэгжvvлж,
Монголын шинэ vе болсон залуучуудтайгаа хамтарч дэлхийд Монголоороо
бахархах юмсан гэж боддог. Ер нь монголчууд бид хаана ч, хэний ч ємнє
нvvр бардам уралдаан тэмцээнд оролцож амжилтад хvрч болох юм байна
гэдгийг залуучууддаа хэлмээр байна.
Цагийн зєрvvний улмаас Улаанбаатарын цагаар 00 цагт бид ярилцлагаа
эхлvvлсэн ч ид ажлын цагтай нь давхацсан учраас бидний яриа энэ хvрээд
єндєрлєсєн юм.
Эх орныхоо нэрийг єндєрт єргєж, энэ цагийнхаа эзэн нь болж яваа тvvний
www.ganbold.com цахим хуудсаар зочиллоо. Тєсгєлгvй vргэлжлэх тvмэн наст
хээгээр дэвсгэрлэж, босоо монгол бичгээрээ угалзруулан тайлбар бичсэн
цахим хуудаснаа нэвтрэхэд хvлэг морьдоо агссан морьтон баатруудын цуваа
нvднээ тодорч, хурдан морьдын тєвєргєєн тэртээд сонсдоно. Удалгvй "Уяхан
замбуутивийн наран" танил хоолойгоор эгшиглэж, гоёл чимгээ зvvсэн
монгол хатан инээмсэглэн угтах нь монгол гэж бахархах омогшлыг эрхгvй
тєрvvлэх аж. Графикч залуу єєрийн цахим ертєнцєє вэб дизайн, график
дизайн, уран зураг зэргээр тєрєлжvvлжээ. Урласан бvтээлvvдийн дотроос их
аварга Асашёорюvгийн хєрєг, vзэсгэлэнт монгол эмэгтэй, арслан, заан,
бvргэд гээд эр зоригийн илэрхийлэл болсон амьтдын гоёмсог таталбарууд
илvvтэй нvд хужирлах юм билээ.