өөрсдийн чамлан хүлээж авсан нийслэлийн ирэх оны төсвийг хэрхэн, юунд
зарцуулахаа хэлэлцэж, баталлаа. Нийслэлд ирэх онд 700 орчим тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэдгийг нийслэлийн Засаг дарга
Г.Мөнхбаяр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон НИТ-ийн
зургадугаар хуралдааны үеэр хэлсэн юм. Ирэх онд нийслэлээс улсын
төсөвт төвлөрүүлэх төсвийн хэмжээг 26.7 тэрбум төгрөгөөр баталсан.
Харин тулгамдсан асуудлаа шийдэхэд нь 79 тэрбум төгрөгийг улсын төсвөөс
олгохоор болсон юм. Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаны хүмүүс
нь уг мөнгөөр Улаанбаатарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд байгаа
боломжоо дайчлан ажиллана гэдгээ хурлын үеэр хэлж байлаа. Нийслэлийн
төсвийг ирэх онд хэрхэн зарцуулахаар болсныг тоймлон хүргэе.
Нийслэлчүүдийн толгойны өвчин болсон утааг бууруулахад төсвийн мөнгөнөөс
20 тэрбумыг зарцуулах шийдвэрийг энэ үеэр гаргасан. Харин нийслэлийн
есөн дүүргийн Засаг дарга нар ирэх онд тус бүр нэг тэрбум төгрөг
зарцуулах эрхтэй боллоо. Засаг дарга нар уг мөнгийг хөрөнгө оруулалт,
хот тохижилт, ногоон байгууламжид зарцуулах аж. Түүнчлэн гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх зорилгоор дохиоллын систем, гудамжны хяналтыг
байршуулахад 400 сая төгрөгийг зарцуулна. Мөн хүнсний лаборатори
байгуулахад 250 сая төгрөг төсөвлөсөн байна. Эдгээрээс гадна авто замын
засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх онд үргэлжлэн хийх юм. Энэ долоо
хоногоос эхлэн дүүргүүд нэг тэрбум төгрөгөө хэрхэн зарцуулахаа
ИТХ-аараа хэлэлцэх ажээ.
Т.УРАНГЭРЭЛ
"Улс төрийн тойм" сонин