Монгол улсын цаг уурын газраас сэрэмжлүүлж буй 2010-2011 оны өвлийн урдчилсан мэдээгээр манай аймгийн нутаг дэвсгэрт их хэмжээний цас орж, хүйтний эрч олон жилийн дунджаас өндөр байх төлөвтөй байгаа учир дэд бүтэц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудад инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг гэнэтийн хүйтрэлийн үед ноцтой осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, осол гэмтэл гарсан үед мэргэжлийн байгууллагын зөвлөмж, чиглэлийг дагаж ажиллахыг сумдын засаг дарга нар, аж ахуй нэгж албан байгууллагын дарга нарт үүрэг болгосон байна.
Мөн цаг уурын гэнэтийн аюул, цочир хүйтрээс шалтгаалан гарч болох аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлж, төвийн дулаан хангамж, шугам сүлжээ, нэгдсэн халаалтын уурын зуухнуудын хэвийн ажиллаагааг хангаж ажиллахыг “Дөрвөлж” ОНӨҮГ захирал Ц. Алтансүхэд үүрэг болголоо.

Үүнээс гадна иргэдийн өөрсдийн хувийн хариуцлагыг өндөржүүлэх үүднээс айл өрх бүрийг цонх хаалга, барилга байшингийн аливаа сийгүүрийг арилгахад шаардлага тавин ажиллахыг сум, багийн дарга нар болон холбогдох сууц өмчлөгчдийн дарга нарт даалгалаа.