Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Ц.Мөнгөнцоож., төлөөлөгч Т.Ариунаа нар даргалж байна. Хуралдааны хэлэлцэх асуудлын дараалал ёсоор “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 2011 оны зорилтын тухай” аймгийн Засаг дарга Д.Чандмань 45 минут илтгэсний дараа асуулт хариулт явагдлаа. Нөхөр Д.Чандмань илтгэлийнхээ төгсгөлд Дундговь аймгийн хөгжлийн гарцыг таван үндсэн чиглэлээр томьёолон 2011 оны зорилт дэвшүүлсний дотор:
1. Хөрш зэргэлдээ Өмнөговь аймаг Оюу толгойгоороо хөгжих бол Дундговь аймаг оюунтай толгойгоороо хөгжих,
2.Уламжлалт мал аж ахуй дээрээ түшиглэн ингэ, үнээ, ямааны саалийн фермийг төв суурин түшиглүүлэн олноор байгуулах, тэмээг “Төмөр сүрэг”-ийн бодлогоор өсгөх, амт чанараараа аймгийн бренд болсон гүүний айраг, хонины мах, ингэний сүү, хоормогоор эх орны зах зээлийг хангах, хөмүүл зэрэг амтат ургамлыг тарималжуулах, даршлах зэргээр зах зээлд нийлүүлэх,
3. “Ногоон Дундговь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг шинэ оны эхний өдрөөс эхлэн цөлжилтийг сааруулж аймгийнхаа нийт нутгийг ногооруулах
4.Эртний түүхэнд мөнхөрсөн дурсгалт газруудаа түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх, 5.Уул уурхай, ашигт малтмалыашиглалтыг байгаль орчинд хохиролгүй зөв менежментээр удирдаж энд орох хөрөнгө оруулалтыг хөгжил рүү чиглүүлэх зорилтыг төлөөлөгч нарт сонордууллаа.
Төлөөлөгч.М.Намжил, М.Сосорбурам, Ш.Төрбат нар 20111 оны хөрөнгө оруулалтттай холбогдсон асуултууд тавьж холбогдох албаны хүмүүс хариуллаа.
Үүний дараа “Аймгийн 2009 оны төсвийн гүйцэтгэл, 2011 оны төсвийн тухай“ аймгийн ЗДТГ-ын Төрийн сагнгийн хэлтсийн дарга Ганбатын илтгэл, “Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2010 оны тайлан, 2011 оны зорилтын тухай” аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ш.Батсүх, “Аймгийн аудитын газрын тайлан, аймгийн 2010 оны үндсэн чиглэлийн биелэлтэд өгөх дүгнэлтийн тухай” аймгийн ерөнхий аудитор О.Чулуунбатын илтгэлийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
С.Пүрэвсүрэн
Төлөөлөгчид хуралдаанаа эхэллээ
Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 8 дугаар хуралдаан өнөө өглөө 10 цагт 83 хувийн ирцтэй эхэллээ.