Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор батлагдсан “Өмнөд говийн бүсийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр”-т Таван толгой-Цагаан суврага-Сайншанд чиглэлийн төмөр замын суурь бүтцийг 2010-2015 онд байгуулахаар тусгасан.
Төмөр зам байгуулахад оролцох саналаа илэрхийлсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид олноор ирж, танилцах, судлах ажилд оролцож байна. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын урилгаар 2009 оны 10 дугаар сард Солонгос улсын Төмөр замын сүлжээний Хэрэг эрхлэх газрын дарга Чо Хюүн Ёнг тэргүүтэй төлөөлөгчид тус аймагт ажлын айлчлал хийж Зүүнбаян-Оюу толгойн төмөр замыг тавих асуудлаар судалгааны ажлыг эхлүүллээ. Энэ багт Daewoo, lotte, Hyandai зэрэг Солонгосын томоохон компаниудын төлөөлөгчид ирж оролцлоо. Мөн ЗТБХБЯ, Төмөр замын газрын хариуцлагатай ажилтнууд ирж ажиллав. Монгол улсын төмөр замын сүлжээг өргөтгөхөд хамтран ажиллах санамж бичигт Оросын Холбооны улсын ,,Оросын төмөр зам,, ХК-ын ерөнхийлөгч Якунин, ЗТБХБ-ын сайд З.Баттулга нар Улаанбаатар хотод гарын үсэг зурсан байна.
Дээр дурдсан хөтөлбөрт говийн бүсийн уул уурхайн цогцолборуудыг өмнөд бүсийн төмөр замын суурь бүтэц, авто замын улсын болон орон нутгийн сүлжээгээр дамжуулан төмөр замын болон авто замын үндсэн сүлжээтэй холбох асуудлыг 2010-2015 онд шийдвэрлэхээр тусгасан юм