
Мөн хөдөөгийн сумдаас Мандах сумын ингэний сүүн бүтээгдэхүүн, Эрдэнэ сумын тарвас, Өргөн сумын иргэн Батчулууны эсгий хайчилбар, Зүүнбаян багийн “Дэлгэр говь“ хоршоо цулхирын цай, гурилыг нэрийн бүтээгдэхүүн болгож байгаа юм. Сайншанд сумын “Хамарын хийд-энергийн төв” аялал жуулчлал, , “Дорнын говь” ХХК-ний “Үлэмжийн чанар”, “Говь”, “Данзанравжаа” цагаан архи, “Гэрэлт шанд” ХХК-ний “Хөмүүлтэй хиам”, “Хөх тэнгэрийн цахиур” ХХК-ний “Суварга” торт нэрийн бүтээгдэхүүн болж үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байна. Мөн хөдөөгийн сумдаас: Мандах сумын ингэний сүүн бүтээгдэхүүн, Эрдэнэ сумын тарвас, Өргөн сумын иргэн Батчулууны эсгий хайчилбар, Зүүнбаян багийн “Дэлгэр говь“ хоршоо цулхирын цай, гурилыг нэрийн бүтээгдэхүүн болгож байгаа юм. Эдгээр бүтээгдэхүүнийг аймгийн нэрийн бүтээгдэхүүн болгож, үйлдвэрлэлийг өргөтгөх, технологийг сайжруулахад анхаарч, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл олгуулж байгаа юм.
“Чацаргана амин эрдэнэ” аймгийн дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 39-р тогтоолоор батлуулан ажиллаж байна.
Энэ төслийн хүрээнд Аланширээ сумын Хаяа багийн Сайн усанд нэг га, Мандах сумын Цагаан цавд нэг га талбайд чацаргана тариалах төсөл боловсруулан ХХААХҮЯ-нд хүргүүлээд байна. Даланжаргалан, Сайншанд, Эрдэнэ сумдад төслийн хөрөнгөөр нийт 6000 чацарганы суулгац нийлүүлсэн. Даланжаргалан, сумын иргэн Лувсанпүрэв Далантүрүүгийн ногооны талбайд хоёр мянган ширхэг чацаргана шинээр тариалжээ. Цөлжилттэй тэмцэх, газрын тогтвортой менежмент төслийн шугамаар Алтанширээ, Дэлгэрэх, Өргөн сумдад нийт 320 чацарганы суулгац иргэд аж ахуйн нэгжид олгоод байна.