Баянхонгор аймгийн Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Оюутны холбооныхон шилдэг оюутнуудаа тодруулж, шагнал гардуулах ёслол боллоо. Тус аймгаас төрөн гарсан улстөр, бизнесийнхэн энэхүү ёслолын ажиллагаанд оролцож, шилдгээр шалгарсан оюутнуудад нэг сая, шилдгийн шилдгээр шалгарсан нэг оюутанд нэг сая таван зуун мянган төгрөгийн шагнал гардууллаа. Зам тээвэр, Барилга Хот Байгуулалтын яамны Сайд Х.Баттулгын нэрэмжит Шилдгийн шилдэг оюутнаар Цагдаагийн академийн сонсогч Мөнхбат овогтой Уранцэцэг шалгарсан юм. Сонсогч М.Уранчимэг 2010 онд Узбекстан улсад зохиогдсон Самбо бөхийн Дэлхийн аварга, 2010 онд Узбекстан улсын Ташкент хотод зохиогдсон Жудо бөхийн Дэлхийн цомын аварга, 2010 онд БНСУ-ийн Сөүл хотод болсон Жудо бөхийн Дэлхий цомын аварга, БНХАУ-ын Чиндаод болсон Жудо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль тус тус хүртэж байсан аж.