“Сити”-гийн хувьд “Волфсбург”-ийн Жэкотой аль хэдийнэ холбоо тогтоогоод байгаа бөгөөд Жэко ч Европын элит багууд руу явахад бэлэн гэдгээ нуугаагүй. Харин саяхнаас “Челси” түүнийг сонирхож эхэлсэн байна. Лондонгийн “Цэнхрүүд” “Бенфика”-гийн хамгаалагч Луйзыг сонирхож байгаа энэ үед “Сити”-гийн босс Роберто Манчини мөн л түүнийг багтаа элсүүлэхийг хүсч байна. Тус өрсөлдөөнд орж байгаа хоёр баг хоёул нутгийнхаа болон Европын тавцанд өрсөлдөх чадвараа сайжруулахыг хүсч буй нь тодорхой.
Бундеслигийн мэргэн бууч Жэког Италийн “Ювентус”, Испанийн “Реал”-аас гадна олон багууд 35 сая фунтээр авах хүсэлтэй байгаагаа “Волфсбург”-т илэрхийлээд байгаа юм. Гэхдээ Жэкогийн очих хамгийн өндөр магадлалтай баг нь “Сити”. Учир нь тэд Роки Санта Круз, Эммануэль Адебайор нараа явуулах гэж байгаа. Тиймээс тус баг дахь Жэкогийн өрсөлдөгчийн тоо бага болж байна гэсэн үг.
“Челси”-гийн эзэн Роман Абрамович багийн зардлыг багасгасан ч гэнэтийн их хэмжээний мөнгө зарлагадах магадлал шинэ оны эхэнд гарч болзошгүй байгаа. Тэд Бразил хамгаалагч Луйзын төлөө 30 сая евро төлөхөд бэлэн байгаа гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Score Studio