
Энэ удаагийн нэвтрүүлгийн хаалтын үйл ажиллагаанд оролцож Монголын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн ялагчид болох удган Өүлэн, лам Энхболд нартай нууц увидас, зөн билгээрээ халз өрсөлдөхөөр Оросын шилдэг зөн билигчид Мехди Ибрагим Вафа, Нонна Хидирян нар ирэх гэнэ. Шоуны үеэр азтай найман үзэгчийг шалгаруулж, Оросын зөн билэгчидтэй тусгайлан уулзах боломж олгох аж. Оросын зөн билэгчидтэй уулзах хүсэлтэй хүмүүс маш олон байгаа ч тэд Монголд байх дөрөв хоногийн хугацаандаа өдөрт ердөө таван хүнтэй уулзах гэнэ. "Бөхийн өргөө"-нд болох “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн хаалтын шоуны тасалбарын үнэ 15 мянган төгрөг аж. Зөн билэгчидтэй тусгайлан уулзахыг хүссэн хүмүүс ирэх сарын 1-нээс эхлэн 1616 лавлахаар захиалга өгөх боломжтой гэж шоуг зохион байгуулагч Монголын зөн билгийн академийн тэргүүн Н. Өнөрбаяр ярьж байна.