Дизайнер Аюумигийн цүнхийг хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Дизайнер Аюумигийн цүнхийг хулгайлжээ

Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2011” наадам энэ сарын 16, 17-нд амжилттай болж өнгөрсөн. Сайны хажуугаар саар гэгчээр наадмын үеэр нэгэн ичмээр хэрэг гарсан сурагтай. Энэ жилийн “Гоёл-2011” наадамд Японы загвар зохион бүтээгч Аюуми урилгаар оролцож, өөрийн загвараа монголчуудад танилцуулсан. Харамсалтай нь наадмын эхний өдөр буюу энэ сарын 16-нд 17.00 цагийн орчимд загвар зохион бүтээгч Аюумигийн цүнхийг нэгэн загвар өмсөгч бүсгүй хулгайлсан гэнэ. Аливаа загварын шоуны үеэр хулгай их бага гэлтгүй гардаг уламжлал тогтоод байгаа гэхэд болно. Ээмэг бөгж, гар утас алдах нь энүүхэнд. Гэсэн ч гадаадаас анх удаа Монголд ирж байгаа хөөрхий загвар зохион бүтээгчийн гар цүнхийг хулгай хийж яах нь вэ. Булавч бултайна, даравч далдайна гэгчээр өнөөх загвар өмсөгч бүсгүй тэр дороо баригдсан гэсэн.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж