
Хөгжим бүжгийн коллежийн сурагчид, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын дугуйлангийн сурагчид энэ өдөр тайзнаа бүжсэн. Харин гол дүр Маша охинд Ч.Дүүрэнжаргал бүжиглэв. Хүүхэд бүхний хүндэтгэн хайрладаг хүүхэлдэйн мастер Дроссельмейер өөрийн хийсэн хөдөлгөөнт хүүхэлдэйнүүдийг авчирна. Хөдөлгөөнт хүүхэлдэйнүүдэд Хөгжим бүжгийн коллежийн сурагчид тоглосон. Нэгдүгээр хүүхэлдэйд А.Эрдэнэболд, хоёрдугаар хүүхэлдэйд Ануужин, гуравдугаар хүүхэлдэйд Н.Чинзориг болон бусад балетын дугуйлангийн бүжигчин хүүхдүүд бүжсэн.
Зул сарын энэ өдөр “Щелкунчик” балетыг үзэхээр олон зочид ирсэн байсан. Тэр дундаа бяцхан үзэгчид олон байв. Хэдий тэд жаахан ч тоглолтын турш чимээ гаргаагүй соёлтой үзэгчид байж чадсан юм.