Бэлчээрийн тухай хуулийн төслийг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Бэлчээрийн тухай хуулийн төслийг хойшлуулав

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Бэлчээрийн тухай хуулийн төслийг хэлэлцээд хойшуулжээ. Монгол Улсын нийт газар нутгийн 70 орчим хувийг бэлчээр эзэлдэг ч энэ асуудлыг ул суурьтай нухацтай авч үзэн, шийдвэрлэхгүй бол малчид, тариаланчдын дунд маргаан гарна гэж үзсэн юм байна. Учир нь аймаг бүрийн бэлчээр харилцан адилгүй аж. Байгаль цаг уурын өөрчлөлтөөс болж, урд зүгийн аймгийн бэлчээр үндсэндээ цөлжилтөд нэрвэгдсэн. Тэр дундаа суман дотроо 2-3 багийн малчин байнга нүүдэл хийж,  мал аж ахуйгаа эрхлэхээс аргагүй нөхцөлд амьдрах болсон. Тиймээс эл асуудлыг одоо хэлэлцэх нөхцөл бүрдээгүй гэж тус бүлэг үзэн хойшлуулжээ.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж