Чацарганы суулгацыг зээлээр олгож эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

Чацарганы суулгацыг зээлээр олгож эхэлжээ

Монгол Улсын Засгийн газар чацаргана тариалалтыг дэмжих хөтөлбөр батлаад байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2016 он гэхэд чацаргана тариалалтыг 20 мянган га талбайд хүргэх зорилт тавьж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам энэ жилээс иргэдэд зээл олгож эхэлжээ. Жимс, жимсгэний тариалалтыг дэмжих хүрээнд олгож эхэлсэн энэхүү зээлийг таван жилийн хугацаатай олгох аж. Учир нь чацарганы бутыг хөрсөнд суулгаснаас хойш дөрөв дэх жилээс жимсээ өгдөг байна. Өөрөөр хэлбэл, үр өгөөжөө өгтөл цаг хугацаа нэлээд шаарддаг тул зээлийг ийнхүү таван жилийн хугацаатай олгож байгаа аж.
Албаны хүмүүсийн тайлбарласнаар чацаргана тариалалтыг дэмжсэнээр хоёр талын ач холбогдолтой. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ цөлжилтийг сааруулахад үр дүнтэй байдаг байна.
Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж