М.Алтанхуягийг Цэцэд нэр дэвшүүлснийг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

М.Алтанхуягийг Цэцэд нэр дэвшүүлснийг хойшлууллаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг авч хэлэлцээд хойшлуулах санал гаргажээ. Бүлгийн дарга Ч.Сайханбилэг хэлэхдээ 2011 он гараад Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно. Тиймээс эдгээр дөрвөн гишүүнтэй хамт Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвшээд байгаа Улсын ерөнхий прокурорын дарга асан М.Алтанхуягийн асуудлыг хамтад нь оруулж ирэх ёстой гэж бүлгийн гишүүдийн олонх үзсэн тухай тодотголоо. Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнтэй бөгөөд гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ-аас үлдсэн гурван гишүүнийг Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлдэг байна. Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвшээд байгаа М.Алтанхуягийг энэ удаад УИХ-аас санал болгожээ.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж