Тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлнэ

“Атрын гурав дахь аян” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2010 онд 366.3 мянган тонн үр тариа, үүнээс 344.5 мянган тонн буудай, 169.0 мянган тонн төмс, 90.3 мянган тонн хүнсний ногоо таван мянган тонн арвай, 3.1 мянган овъёос, 538 тонн хөх тариа, 12.9 мянган тонн тосны ургамал, 205 тонн гурвалжин будаа, 38.9 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авч жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100.0 хувь, хүнсний ногооны 53.7 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой болсон байна. “Атрын гурав дахь аян”-ы үргэлжлэл болон хэрэгжих “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүс нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр багагүй ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, Ховд, Говь-Алтай аймагт хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг хөгжүүлж баруун бүсийн хэрэгцээг хангах, Увс, Завхан аймагт үр тариа тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, төвийн бүсэд эрчимжсэн мал ахуй, газар тариаланг хослуулах, зүүн бүс нутагт тодорхой төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн буудай, буурцагт ургамлын тариалалтыг нэмэгдүүлж экспортын чиг баримжаатай хөгжүүлэх юм байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж