Явлаа би! Шөнөдөө л эргэж ирэх байх шүү
Яруу найрагч бүсгүй хүн өөрөөр амьдардгийм
Айлын гэргий болж галыг чинь манаснаас хойш
Алдрын болор хэвнэгтэй шивэгчин болж гүйцлээ!
Туул голын усыг бидэр хээ таттал
Тунгалагхан инээлдэж нөхөд минь наргиж байгаа
Тэдэн рүүгээ явлаа!
Дуулиан алдрыг минь надтай цуг бүтээсэн
Дундрашгүй сайн муу нөхөд
хаана хэзээд бэлэн байгаа
Тийшээгээ явлаа!