Оны шилдэг Сео шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Оны шилдэг Сео шалгарлаа

“Сeo коллеж” багаас оны шилдэг СЕО-г шалгаруулан олон нийтэд зарладаг уламжлалтай билээ. Шилдэг СЕО-г нэрлэхдээ хувийн мэдлэг, хуримтлуулсан туршлага, удирдаж буй компаний өнгөрсөн оны амжилт зэрэг олон шалгуур үзүүлэлтээр шүүдэг бөгөөд багын гишүүдийн хамтын шийдвэрээр  шалгаруулдаг ажээ.

2010 оны шилдэг СЕО-р “Ньюком” группийн гүйцэтгэх захирал Б.Болд шалгарсан байна. Б.Болдын хувьд 2009 оны 11 сараас Ньюком группийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд дэлхийд алдартай JPMorgan компаний Хөрөнгө оруулалтын банкны  ОХУ, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд болон Монгол улсыг хариуцсан Гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсан, хөрөнгө оруулалтын банкинд 11 жил ажилласан туршлагатай. Б.Болд нь 1998 оноос Нью-Йорк дахь JPMorgan компанид ажиллахдаа IPO, LBO, M&A чиглэлээр Blackstone, Warburg Pincus, KKR, Apollo зэрэг АНУ-ын тэргүүлэх компаниудад санхүүгийн зөвлөлгөө өгч туршлага хуримтлуулжээ.  Тэрээр АНУ, Европ болон Азид нийтдээ 30 гаруй томоохон хэлцэл амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Б.Болдын удирдаж буй Ньюком групп нь нийт 1800 гаруй ажиллагсадтай Мобиком Корпораци, Изинис Эйрвэйз, Клин Энержи ХХК, Ньютел ХХК, Мобинет ХХК, Улуснет ХХК зэрэг томоохон байгууллагуудыг эгнээндээ багтаасан хөрөнгө оруулалтын хамгийн том компани юм. Өнгөрсөн оны хувьд Б.Болдын удирдсан “Ньюком” групп Женерал Электриктэй Стратегийн Түншлэл байгуулах Санамж бичигт гарын үсэг Женерал Электрикийн албан ёсны түнш боллоо. Түүнчлэн бичил санхүүгийн үйлчилгээг үзүүлэх “Мобифинанс” ХХК-г 2010 онд байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Дашрамд дуулгахад СЕО коллеж баг нь Монголын Лектор Төвтэй хамтран “Үндэсний корпорацудаа дэмжье” уриан доор компаниудийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, удирдах ажилтнуудыг чадвахжуулах захирлуудын “СЕО коллеж” сургалтыг зохион байгуулдаг юм.

Б.Нар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж