Хүмүүс
ээ. Даруухан байцгаая. Энсэг тос, үс зүс нүүр царайг чимдэг бол даруу зан бүх
биеийг чимдэг юм. “Аугаа их хүмүүс бүгд даруухан байсан”. Даруухан байсан
тулдаа тэд аугаа их хүмүүс болж чаджээ. Өчүүхэн амжилтандаа эрдэн сагсуурч
эхэлбэл өндрийн оргилд хэзээ ч дөхөж очихгүй. Бэл хормой хавиар бэдрэн гэлдэрч
явсаар насыг элээнэ. Авьяас төгөлдөр, ухаан саруул олон сайхан хүн архинд
донтон живж өөрийгөө балласны адилаар билэг оюун төгс, бие ухааны чадавхитай
ихийг бүтээж, томыг туурвиж, хол явж чадах олон сайхан хүн даруу бус зангаасаа
болж амжилтандаа саган живж өөрийгөө балласан халагламаар намтар цадиг түүх
шаштирт цөөнгүй тэмдэглэгдэн үлджээ.
Түүхийн
сургамж эцгийн сургаал мэт үнэтэй. Эгэл даруухан байж, ололтондоо омтгойрон
улмаар саган живчихгүй явбал амжилтаа ахиулах зам мөрөө засч байна гэж бод.