Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл/МСНЭ/ 2010 оны шилдэг улс төрчөөр хотын мээр Г.Мөнхбаярыг өргөмжиллөө. Магтаалд, тэр тусмаа улс төрийн хүрээнийхнийг сайшаахдаа үг, бэх ээ хэмнэдэг тэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярыг шилдэг болгож нэрлэхдээ гамнасангүй. Шүүлтүүр өндөртэй ч бодит ажлыг хачиргүйгээр дүгнэж чаддаг сэтгүүлчдийн шагнал хамгийн үнэн бөгөөд нэр хүндтэй шагнал байдаг бөгөөд өчигдөр орой Нүхт цогцолборт болсон МСНЭ-ийн Сүлд модны наадмынхаа үеэр шилдгүүддээ шагналаа гардууллаа. “4 дэх засаглалынхнаас ийм өргөмжлөл хүртэнэ гэдэг үнэхээр бахархалтай. Надад олон хүн хүсэлт тавьдаг. Харин нэг ч сэтгүүлч ямар нэг тус дэм хүсч байгаагүй. Энэ байдал тань та бүхний, танай байгууллагын мундаг гэдгийн илэрхийлэл байдаг юм байна. Би та бүхнээрээ бахархаж байна” хэмээн оны шилдэг улс төрчөөр шалгарсан хотын дарга энд хэлсэн үгэндээ онцолсон байна.