Сталиний төрсөн өдрийн 4000 хадаасан цэцэг

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Сталиний төрсөн өдрийн 4000 хадаасан цэцэг

Зөвлөлтийн дарангуйлагч Иосеф Сталины төрсний 131 жилийн ойг тохиолдуулан хэсэг коммунист түүний Кремлийн хананд хадгалаастай байдаг чандарт улаан өнгийн 4000 ширхэг хадаасан цэцэг өргөжээ.

“Нөхөр Сталинд өргөн барих хадаасан цэцэг” нэртэй хандив цуглуулах ажиллагаа өрнүүлж, 80000 рубль/2600 доллар/ хуримтлуулсан гэж зохион байгуулагчдын нэгэн болох Игорь Сергеев Интерфакс агентлагт ярьсан аж.

ОХУ-ын Коммунист намын дарга Геннадий Зюганов Кремльд хандан Орос орныг “тогтворгүйжүүлэх” бодлогоо  зогсоохыг шаардсан  байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев дарангуйлагч агсныг тахин шүтэх зуршил одоо хүртэл зууралдан оршсоор байгаатай тэмцэх хүсэл эрмэлзлэлтэй байгаагийн анхны алхмаа хийж эхэлсэн бөгөөд өнгөрөгч арваннэгдүгээр сард Орос орныг “сталингүйжүүлэх” кампанит ажил өрнүүлэхээ мэдэгдэж, Сталины үйлдсэн гэмт хэргүүдийг оросуудад сануулсан юм.

Зюганов сталинизмыг алдаршуулахыг буруутгахад чиглэсэн бүхий л үйл ажиллагааны эсрэг байгаа юм. Тэрээр нэгэн хэвлэлийн бага хурал дээр Орос орны одоогийн тогтвортой байдал “Зөвлөлт засаглал, Сталины хийж бүтээсэн зүйлсийн суурин дээр оршин тогтнож байна” гэж  мэдэгдэж байсан удаатай.

Санкт Петербург хотын коммунистууд өнгөрөгч мягмар гаригт Сталины шарилын үлдэгдлийг Улаан талбай дахь Мавзолейд шилжүүлэн байрлуулах хүсэлтийг оросын эрх баригчдаас хүсчээ. Уг мавзолейд Зөвлөлт Холбоот Улсыг үндэслэн байгуулагч Владимир Лениний шарил байдаг юм байна.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж