Тайланд, Тайванийн тамирчид ДАШТ-ийг тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

Тайланд, Тайванийн тамирчид ДАШТ-ийг тэргүүллээ

Дэлхийн аварга шалгаруулах модон
бөмбөгийн тэмцээн, Олон улсын модон бөмбөгийн нээлттэй тэмцээнүүд 2010
оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Тайланд улсын
Бангкок хотын Үндэсний Супачаласай стадионд болж байна. Дэлхийн аваргын
тэмцээнд Япон, Монгол, Тайланд, Солонгос, Тайвань, Хятад, Уганда, Швед,
ОХУ зэрэг 30 гаруй орны тамирчид оролцож байгаа бөгөөд тэмцээний эрэгтэй
багийн төрөлд  Тайландын баг тамирчид 792 оноо, Тайвань 840 оноо,
Гонконгийн баг 922 оноогоор эхний байруудыг эзэлсэн бол эмэгтэй багийн
төрөлд Тайвань 818 оноо, Тайланд 839 оноо, Гонконг  922 оноогоор алт,
мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн хувийн төрөлд Тайланд
улсын тамирчин Лукари 193 оноо, Тайвань улсын тамирчин Чэн Жи Пэй 195
оноо, Тайландын тамирчин Клаут 195 оноогоор эхний байруудыг эзлэж байгаа
бөгөөд эрэгтэйчүүдийн  шилдэг 12-т Тайваны 4, Тайландын 8 тамирчид
багтаж байна.
Эмэгтэйчүүдйин хувийн төрөлд 48 тоглолтын дараагаар 
Тайвань улсын тамирчин Чиан 192 оноо, Тайвань улсын тамирчин Пэн Юу 200
оноо, Тайландын тамирчин Сирпат 208 оноогоор эхний байруудыг эзлэж
байна. Эмэгтэйчүүдийн  шилдэг 12-т багтсан Тайваны 5, Тайландын 6,
Гонконгийн 1 тамирчид маргааш Финалын тоглолтонд үргэлжлүүлэн тоглох
болно. Тэмцээний хувийн төрөлд МУБИС-ийн ДУТС-ийн оюутан Спортын дэд
мастер Г.Батмягмар 254 оноогоор 85 тамирчнаас 42 дугаар байрт орсон бол
ХУИС-ийн оюутан Э.Цогт 299 оноогоор 69 дүгээр байр, Тайваны 2009 оны
олон улсын тэмцээний хүрэл медальт  МУБИС-ийн багш С.Батцоож 319
оноогоор 78 дугаар байруудыг тус тус эзэллээ.
Тэмцээний талаархи
дэлгэрэнгүй мэдээллийг http:// www. iwbf-woodball.org хаягаар орж үзнэ
үү. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж