Хуурамчаар паспорт ашигласандаа уучлалт гуйна

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Хуурамчаар паспорт ашигласандаа уучлалт гуйна

Израилийн тагнуулын Моссадын шинэ дарга Тамир Пардо палестины Хамас байгууллагын удирдагч Махмуд Аль Мабхухын амь насыг хөнөөх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Моссадын зүгээс өнгөрөгч нэгдүгээр сард Их Британийн паспорт ашигласан явдалд  уучлалт гуйхаар шийдвэрлэжээ.

Пардо Британийн засгийн газартай харилцаагаа хэвийн болгохоор зорьж, Израиль улсаас хилийн чанадад явуулах үйл ажиллагаандаа дахиж  энэ улсын  паспортыг хуурамчаар  ашиглахгүй гэдгээ нотлохоор болсон гэж английн өдөр тутмын The Telegraph сонин мэдээлсэн байна.

Израиль улс одоо хүртэл Мабхухийн амь насыг хөнөөсөн явдлын ард байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй боловч Англи улс Мабхухийн амь насыг хөнөөсөн хэрэг явдалд израилийн тагнуулын албаны ажилтнууд английн паспорт ашиглаж оролцсон гэдгийг судлан тогтоосны дараа энэ оны гуравдугаар сард Лондонд байсан Моссадын удирдагчийг хөөн гаргасан билээ. Пардогийн өмнө байсан Моссадын дарга Мейр Даган “клонийн аргаар” баримт бичиг үйлдэн гаргаж авсан явдалдаа Их Британийн засгийн газраас уучлалт гуйхаас эрс татгалзаж байсан юм байна.

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж