Энэхүү нэр томьёоллыг 1994 онд Сөүл хотыг “гал түймэр дүрэлзсэн далай тэнгис болгон хувиргана” гэж Пхеньян заналхийлсний дараа анх удаа 1995 онд Хойд Солонгосыг тодорхойлох нэр томьёо болгон хэрэглэсэн ажээ. Өмнөд Солонгосын засгийн газар 2004 оноос эхлэн байр сууриа арай зөөлрүүлж, хойд хөршөө “цэргийн шууд заналхийлэгч” эсвэл “оршин тогтнож буй цэргийн заналхийлэл” зэрэг томьёо хэрэглэж, хоёр орны “хөлдмөл харилцааг гэсгээх” оролдлого хийж иржээ.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээлснээр олон нийтийн санал бодлын шахалтаар “гол дайсан” гэх нэр томьёог сэргээн хэрэглэх нөхцөл бүрдээд байсан боловч тийм ч тохиромжтой бус үйлдэл гэж үзсэн байна.
“Дотооддоо бол Хойд Солонгосыг гол дайсан гэж үзэж байгаа боловч гадаад ертөнцийн хувьд дайсан гэсэн нэр томьёогоор таниулж байгаа юм гэж Батлан хамгаалах яамнаас Цагаан номонд “гол дайсан” гэсэн нэр томьёо оруулаагүй шалтгааныг цэргийн нэгэн өндөр албан тушаалтан тайлбарласан тухай Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлсэн байна.
Тус хоёр орон солонгосын дайнаас хойш техникийн хувьд дайны байдалд байгаа бөгөөд байлдааны үйл ажиллагааг түр завсарлуулснаас бус энх тайвны гэрээ одоо хүртэл байгуулаагүй юм.
Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг