Монгол Улсын хилээр энэ онд их хэмжээний алт гаргахыг завдсан 40 орчим хэрэг гарчээ. Тагнуулын Ерөнхий газар, цагдаагийнхан дээрх хэргийн тал хувийг буюу 20 гаруй хэргийг шүүхээр шийдвэрлэн гэм буруутай этгээдэд ял оноосон байна. Татвар төлөхөөс зайлсхийж нууцаар хил гаргахыг завдсан хэргийн тоо өмнөх жилүүдээс өссөн аж. Харин өнгөрсөн жил Монголбанк 2.2 тонн алт худалдаж авсан бол энэ жил 1.7 тонн алт худалдаж авчээ. Түүнчлэн хууль бусаар алт гаргахаар завдсан хэргүүдэд дунд хятад иргэд оролцох нь нэмэгдсээр байгаа аж.
С.Отгон