
Нийслэлийн нийтийн эзэмшлийн 640 мянган ам.метр зам талбайг цэвэрлэхээр болжээ. Өнгөрсөн долоо хоногт 596 мянга буюу 82.4 хувийг нь арилгасан бөгөөд цэвэрлэгээнд 3568 байгууллага, аж ахуйн нэгжийн 11 мянга орчим иргэн хамрагдсан аж. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийнхэн шинэ жилийн баярыг угтаж, 150 907 ам.метр талбайг цэвэрлэсэн гэнэ. Тэд 12,13,15,16 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, Цагдаагийн академи, Пусаны гудамж, Их тойруугийн гудамжийн автозам болон явган хүний замын дагуух цас, мөсийг арилгасан аж. Мөн Засаг даргын Тамгын газар, харъяа хэлтэс албадын албан хаагчид дүүргийхээ орчин тойрны 50 ам.метр газрыг цэвэрлэсан байна.
С.Сүрэн