Гэр бүлийн тань дайсан юу вэ? | News.MN

Гэр бүлийн тань дайсан юу вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн тань дайсан юу вэ?

  • Эхнэр нөхөр xoёpын хэн хэн нь биенээ хуурдаг бол Эхнэр нөхөр хоёрын хэн нэг нь юмуу, эсвэл хоёулаа ханилсан ханиасаа урвах, өөр хүнтэй эр эмийн харилцаа тогтоох нь гэр бүлийг жинхэнэ бусниулагч юм. Хосууд хайр сэтгэлдээ харилцан хүндэтгэлгүй хандаж, өрөөл бусадтай сээтэгнэдэг бол энэ нь гэр бүлийг бусниулдаг нэг онцгой дайсан юм.
  • Эхнэр нөхөр xoёрын хэн хэн нь хардах донтой бол, Энэ бол бие биедээ итгэдэггүйн гай юм. Жинхэнэ хайр сэтгэлээр гэрлэвэл иймэрхүү зүйл бараг гардаггүй. Гэр бүлийн эр эм хоёрын хэн хэн нь ханьдаа үнэнч бус хандаж бусадтай явалддаг бол энэ нь хардалтыг заавал бий болдог. Гэвч зарим хүн хардах өвчтэй байдаг.
  • Эхнэр нөхөр xoёрын хэн нэг нь юмуу, эсвэл хоёулaa архи уудаг бол. Байнга архидах, улмаар архинд донтох нь ямар ч сайхан гэр бүлийг зүйл дуусгадаг маш хортой зуршил юм. Архидалт байгаа газар хэрүүл маргаан, үл ойлголцол, зодоон цохион, нулимс, гуниг гутрал, завхайрал, бие биеэ үл хүндэтгэсэн хүйтэн харьцаа, хардалт, үр хүүхдийн буруу хүмүүжил цөм байдаг. Эдгээр нь гэр бүлийн жинхэнэ дайсан юм.
  • Эр эм хоёр хоёулаа харилцааны соёл, ярианы эв дүй муутай бол, Гэр бүлийн тайван амгалан байдлыг алдагдуулдаг нэг зүйл бол муу муухай үг хэлж нэгнээ гомдоох, харааж зүхэх, үглэж янших, нэгнийгээ хэт шүүмжлэх, бусдад муучлах явдал юм. Хэн нэгнийхээ өнгөрсөн үеийн түүх намтар, алдаа дутагдлыг уудлан тоочих нь гэр бүлийн харьцаанд сэв суулгадаг. Иймд нэг нэгнийхээ аль муу муухайг биш, харин ч ололттой сайн талыг нь олж хараад түүнийг нь магтаж байвал гэр бүл тайван амгалан байдаг.
  • Эхнэр нөхөр хоёр ааш, зангийн хувьд хоорондоо таарамжгүй байдаг бол, Гэр бүлийг салж сарнихад хүргэдэг нэг хүчин зүйл бол эхнэр нөхөр хоёрын хоорондын харьцааны зөрчил сөргөлдөөн юм. Тэвчээргүй зангаасаа болж нэг нэгнийхээ үгийг сөрөх, хэрэлдэх, ханийнхаа эцэг эхтэй нь таарамжгүй байх, дагавар хүүхдийг нь шоовдорлох нь гэр бүл сарнихад хүргэдэг болохыг сэтгэл зүйчид судалж тогтоосон байна.
  • Хэн нэг нь юмуу эсвэл хоёулаа хар амиа бодож өөрийгөө бөөцийлдөг бол, Хүний хань ижил болчихсон хэрнээ хар амиа зөвхөн өөрийгөө бөөцийлөх нь гэр бүлийн бас нэг заналт дайсан юм. Хар амиа боддог, өөрийгөө бөөцийлөх гэж хичээдэг хүмүүс нэг нэгэндээ анхаарал халамж бага тавидаг нь зөрчлийг үүсгэдэг.  Хувиа хичээж, биеэ нөөсөн бэртэгчин хүмүүс нэг нэгнийгээ яг л зарц албат мэт хэт их зардаг. Хамаг ажлаа ханиараа хийлгэчихээд харин өөрөө ямар ч ажил төрөл хийхгүй дэмий, сул чөлөөтэй байхыг хичээдэг. Энэ нь мэдээж гэр бүлийн маргааныг бий болгодог хамгийн муу зуршил юм.
  • Эцэг эх нь гэр бүлийн дотоод асуудалд хэт оролцдог бол, Эцэг эх нь гэр бүлийн ажил амьдралд хэт оролцдог бол жинхэнэ хорлон сүйтгэгч гэхээс өөр яалтай. Эцэг эх нь гэр бүлийн амьдралд оролцож хутган үймүүлэх юмуу, эсвэл элдвийн ховын үг хэлж хооронд нь яс хаях нь гэр бүлд хамгийн муу нөлөөтэй. Энэ бол залуу хосуудын сэтгэл санааг нь бүр мөсөн эвддэг.
  • Эхнэр нөхөр xoёрын бусдад хандах хандлага нь өөр өөр байвал, Мэдээж эр эм хоёрын хэрэгцээ сонирхол өөр өөр байдаг. Эхнэр нөхөр хоёр бусад хүмүүстэй харьцахдаа харилцан адилгүй өөр өөр ханддаг бол таарамжгүй гэр бүл гэж ойлгож болно. Иймд эхнэр нөхөр хоёр хоёул нэгдсэн бодолтой байхыг хичээх хэрэгтэй. Нэг нэгнийхээ ажил, мэргэжил, хобби, хүсэл сонирхлыг хүндэтгэж нэгэндээ чин сэтгэлээсээ тусладаг байх хэрэгтэй.
  • Хоёр өөр арга барилaap хүүхдээ хүмүүжүүлэх гэж зүтгэдэг бол, Гэр бүлийн нэг аюултай дайсан нь хүүхэддээ анхаарал бага тавих явдал юм. Мөн түүнээс гадна хүүхдээ зөнд нь орхих, эсвэл бүх бурууг зөвхөн хүүхэддээ тохохоор тулгах зэрэг асуудал гэр бүлийн маргааны эхлэл болдог. Эцэг эх хоёр хүүхдээ нэг нэгнээсээ өмөөрөх нь тэдний хэрүүл зөрчлийн гол эх үүсвэр болдгийг санаарай. Иймд эцэг эх хоёр үр хүүхэддээ яг адилхан шаардлага тавьдаг байх хэрэгтэй. Ингэж чадвал гэр бүлийн элдэв зөрчил маргаанаас сэргийлж амар амгалан амьдрах болно.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Erchuud sain unsh 2010-04-04 182.160.0.73

Erchuud sain unsh

Avatar

G 2010-04-04 182.160.0.73

Archaagui hotsrogdon bolovsrolgui humuus l arhind ordogshdee
odoo chin 21 r zuun
eruul amidralaas goy yum medreh heregteishdee
bi lav taaruulj hergeldeghaayaal pivo uudag

Avatar

erchud arhi uuhaa boliyoooo 2010-04-04 182.160.0.73

Manai nohot olon honogoor arhi uudag Agsan tavidagguich Buh yumand muugaar nolooldogminii az jargal bayar bayasgalan ugui bolj bn Bi bur zalhaj bna bur nohortoo durgui bolj
Udahgui salna gej bodoj bna
Muu arhi chin nohruudees bolj huuhduud onchroh yumdaa
Arhi uudag humuus bugd zailaasai
Arhinii uildveruud bugd ustaasai

Avatar

Badrah 2010-04-04 202.179.10.10

uunig unshchihaad zuwhun erchuudig buruutgaj bga bol haramsalttai l bna taagui haritsaa uusehed ni ali ali ni sanaat bga sanamsargui nuluulj bga harin sn haritsaag uusgehiin tuld 2ula hichehgui bl bolomjgui shu d unenees bitgii zailshii

Avatar

нарантуяа 2010-04-04 203.91.114.3

бүгд худлаа бүгдээрээ сүүрэл

Avatar

Зочин 2010-04-04 81.153.58.46

TANY HETEVCH TANYG TODORHOILNO – MATAR MOGOI STINGRAY-SUVDAN ZAGASNY ARISAN TURIIVCH TELEE TSUNK HUDALDANA -VIVA SHOP SKY TALST 91195733 95353568

Avatar

Зочин 2010-04-04 81.153.58.46

TANY HETEVCH TANYG TODORHOILNO – MATAR MOGOI STINGRAY-SUVDAN ZAGASNY ARISAN TURIIVCH TELEE TSUNK HUDALDANA -VIVA SHOP SKY TALST 91195733 95353568

Avatar

123123 2010-04-04 203.91.114.3

яг үнэн ер нь эрэгтэй хүмүүс л дээрх бүх зүйлүүдийн шалтгаан болж байдаг шүү дээ

Avatar

uugii 2010-04-04 202.131.234.2

yag unen estoi heregtei medeelel bn eniig buh erchuud unshval taarna

Avatar

ZARNA 2010-04-04 202.126.90.14

SONATA 3 ZARNA utas93073870

Avatar

bun*jami 2010-04-04 202.72.247.6

bodit unen chi 700000 gj yaj mdj bga um bi ternees ch ih bol uu gj bdj bna

Avatar

Bodit unen 2010-04-04 202.55.191.22

Delhiin III dain ger buld yavagdaj baigaa gedeg Mongold 700000 hun arhind dontson bolohoor

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж