Малын бүлэг хулгайчийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Малын бүлэг хулгайчийг илрүүлжээ

Хэнтий  аймагт бүлэг зохион байгуу­лалт­­тай удаа дараа  үйлдэгдсэн малын хул­­гайн гэмт хэргийг аймгийн цагдаагийн хэлтсийнхэн илрүүлжээ.  Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Овоо, Бат­но­­­ров, Гур­ван­баян, Өмнө­дэл­гэр сумдын нутгаас иргэ­дийн 166 бод, 300 гаруй бо­гийг тээврийн хэрэг­сэл ашиглан хулгайлсан 46 удаагийн үйлдэлтэй н.Хон­гор­зул, н.Тэмүүжин, н.Баатар Б.Чулуун, н.Загдпүрэв нарын долоон хүнийг баривчлан саатуулсан байна. Дээрх хүмүүс ах дүү,  хамаатан саднууд бөгөөд хулгайлсан малаа нядлан сэвс, гүзээ, шийр арьсыг нь газарт булж гэмт үйлдлээ нуун далдалдаг байж. Улмаар багийн Засаг даргаас бичиг авч  махыг нь Улаанбаатарт оруулж ирээд Г, Б нарын ченжид байнга зардаг байсан нь тогтоогджээ. Мөн тэдэнд захиалгаар малын гарал үүслийн бичиг олноор хийж өгдөг байсан малын эмч эмэгтэйг Багануурт саатуулан шалгаж байгаа аж. Түүнчлэн хулгайн мах гэж мэдсээр байж үнэ тохиролцон худалдан авдаг байсан нэр бүхий ченжүүдийг Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж байгаа  юм байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж